Төрийн Думын спикер Вячеслав Володин: Зеленский Киев хотыг орхин явсан

Улс төр

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский улсынхаа нийслэл Киев хотыг орхин явжээ.

Энэ талаар Төрийн Думын спикер Вячеслав Володин мэдэгдсэн байна. Түүний мэдэгдсэнээр Зеленский дайны бэлэн байдалд шилжээд байгаа нийслэл хотоо орхин Львов хотыг зорьжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Украины ерөнхийлөгч нийслэл Киев хотыг өчигдөр орхин, Львов хотыг зорьсон байна. Тэгвэл АНУ-ын тал өмнө нь Украины ерөнхийлөгчид аюулгүй байдлаа хангах үүднээс нийслэл хотоо орхин явахыг зөвлөж байжээ.