Space X компанийн Falcon 9 хөлөг амжилттай хөөрчээ

Технологи-360

Америкийн Space Х компани Фалкон 9 сансрын хөлгийн ээлжит нислэгээ амжилттай хийлээ. Фалкон хөлгийн тусламжтай Старлинк сүлжээний ээлжит 60 бичил хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргажээ.

Фалкон 9 сансрын пуужин зөөгч хөлгийг Америкийн Флорид муж дахь Кеннедийн нэрэмжит сансрын нислэгийн төвөөс зүүн эргийн цагаар мягмар гарагийн 15 цаг 01 минутад хөөргөжээ. Фалкон пуужин зөөгч хөлгийн хувьд 2019 оны 5-р сараас хойш Старлинк хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа 26 дахь нислэг нь болж байна. Фалкон хөлөг өмнөх нислэгээ 4-р сарын 29-нд үйлдэж, мөн 60 ширхэг бичил хиймэл дагуул дэлхийн тойрог замд гаргасан юм.