Улс төр

УИХ ын ёс зүйн дэд хороо нийт есөн гишүүнтэй. гишүүдийн гуравны хоёр буюу зургаагаас дээш гишүүн ирсэн тохиолдолд хуралдах боломж бүрдэх юм. Гэвч түшээдүүдийн ёс зүйг дээшлүүлэх ёстой тус дэд хорооны хуралдаанд өнөөдөр таван гишүүн ирснээр хуралдаж чадалгүй хойшилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий гишүүдийн хөрөнгө үндэслэлгүйгээр нэмэгдсэн асуудал болоод УИХ ын хоёр гишүүний ёс зүйн асуудлыг авч хэлэлцэх байжээ

УИХ ын ёс зүйн дэд хороонд УИХ ын гишүүн С.Бямбацогт, Х.Баделхан, Л.Мөнхбаатар, Б.Наранхүү, Д.Сарангэрэл, Д.ТОгтохсүрэн, М.Энхболд, Д.Эрдэнэбат нарын гишүүд багтдаг. Дээрх гишүүдээс хамгийн анхаарал татаж байгаа нь чуулганы хуралдаандаа бараг л суудаггүй УИХ ын гишүүн Б.Наранхүү байгаа юм. Өнөөдөр хэлэлцэх асуудалд Б.Наранхүү гишүүнийг ёс зүйн дэд хорооноос хасч түүний оронд УИХ ын гишүүн Д.Пүрэвдоржийг томилох асуудлыг хэлэлцэх байсан гэдгийг хэллээ

УИХ ын гишүүний үндсэн үүрэг нь сонгогдсон тойргийн иргэдийнхээ эрх ашгийг төлөөлж, хуралдаа суун хууль батлах байдаг. Гэвч хуралдаа суудаггүй гишүүдийг тэргүүлдэг Б.Наранхүүгийн тухайд ёс зүйн дэд хороонд харьяалагдах нь өөрөө ёс зүйгүй асуудал гэдгийг хэлж байна. Тиймээс ирэх долоо хоногийн хуралдаанаар түүнийг дэд хорооноос хасахаас гадна хурал тасалдаг асуудлыг нь тусд нь авч  үзнэ гэлээ.