Ерөнхийлөгч

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна” гэсэн байдаг.

Дээрх хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад биечлэн авчирч, танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн, гишүүдийн саналаар байгалийн баялаг ард түмний мэдэлд байж үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногддог байх зарчим туссан” гэдгийг Монгол улсын ерөнхийлөгчид танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулсны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн уг эхийг нотолж, баталгаажуулах ажлыг ёслол төгөлдөр зохион байгуулж өгнө үү хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүслээ.