Мод тарих өдрүүд аравдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ

Нийгэм

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт ХУД-ийн нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд болсон билээ.

Энэ хүрээнд мод тарих өдрүүд 2021 оны 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Тодруулбал, нийслэл хотод сонгон авсан 4 байршилд байгууллага, аж ахуйн нэгжүүд өдөр бүр мод тарьж байна.

Мод тарьж буй байршлууд:

-ХУД, Шинэ нисэх буудлын зам дагуу “Ногоон хэрэм” төслийн талбай

-СХД, 24 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын булаг

-БГД, 20 дугаар хороо, ТЭЦ4-ийн урд, Баянгол агропарк

-Налайх, 7 дугаар хороо, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн.