Ерөнхийлөгч

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр ажлаа өгч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байна.  Өмнө нь энэ тухай мэдэгдэж байсан ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлал зэргээс үүдэн түр хойшлуулаад байсан гэж хэллээ. 

УИХ-ын сонгуульд оролцох гэж байгаа төрийн албан хаагчид сонгуулийн жилийн 1-р сарын 1-нээс өмнө ажлаа өгөх ёстой. Энэ дагуу сонгуульд оролцох зарим албан хаагчид ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Харин ЕТГ-ын дарга нь заавал ажлаа өгөх шаардлагагүй. Тиймээс үүрэгт ажлаа өгөх бодолгүй байна гэж тэрээр өмнө нь мэдэгдэж байсан юм. Гэвч энэ энэ мэдэгдлээсээ буцаж үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Монголын хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Шижир томилогдоно. Харин тэрээр АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллахаар болжээ.  

Түүнийг Өвөрхангай аймагт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл цахим орчинд гарч байна. Гэвч хаанаас нэр дэвших нь тодорхой болоогүй гэдгийг хэллээ. 

 ФЭЙСБҮҮК ШУУД