ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.12.20/ Наран ургах, шингэх 08:38-17:01

Зурхай

2021.12.20, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 16. ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР. ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

Аргын тооллын: 2021.12.20, Даваа гараг

Наран ургах шингэх: 08.38-17.01

Үс засуулбал: Өвчин ирнэ

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.