Афганистанд хэвлэл мэдээллийн хэрэгслийн 43% нь хаагджээ

Үйл явдал

Афганистаны засгийн эрхэнд Талибаны бүлэглэл гарснаас хойшхи хугацаанд Өмнөд Азийн энэ улсад хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаа доголдож, өнгөрсөн 9-р сараас хойш Афганистаны хэвлэл мэдээллийн байгууллагуудын 43% нь хаагдаад байна. Энэ нь Талибаны дарамт шахалтаас гадна санхүүжүүлэлт зогссонтой хамаатай гэнэ. 

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллага, Афганистаны чөлөөт сэтгүүлчдийн холбооны мэдээгээр энэ улсад мэргэжлийн сэтгүүлчдийн бараг 3/2% нь ажилгүй хоцорчээ. Афганистаны Шамшад ТВ телевизийн менежер Абид Эхсасын ярьснаар талибанчууд төр засгийн эрхэнд гарсны дараагаар улс оронд нь хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх хязгаарлагдаж, улмаар хэвлэл мэдээллийн байгууллагууд ээлж дараалан хаалгаа хаахад хүрч байгаа гэнэ. Түүнчлэн Афганистанд дэгдсэн дотоодын үймээн самуун, хямралын үеэр хэвлэл мэдээллийн салбарын мэргэшсэн боловсон хүчний ажилтнууд эх орондоо гадагшаа олноороо дүрвэжээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан эмэгтэйчүүдийн бараг 84% нь талибын дэглэм засгийн эрхэнд гарснаар мэргэжлээрээ ажиллах боломжгүй болжээ.