Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд БНЭУ-д төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын талаар тус элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ.

Айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал асуудлыг авч хэлэлцсэн. Үүний нэг нь газрын тос боловсруулах үйлдвэр. Энэхүү үйлдвэрийг барихад БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгосон. Тэгвэл айлчлалын хүрээнд 236 сая долларыг нэмж олгохоор болсон юм. Мөн ирэх онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Түүхэн ойг тохиолдуулан олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион явуулахаар төлөвлөжээ.