Энэтхэг Улсад 19 настай хүү хамгаалалтын хувцсыг хүйтэн байлгах төхөөрөмж гарган авчээ

Энтертэйнмент

Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор бид амны хаалт, хамгаалалтын хувцасыг ихээр хэрэглэх болсон. Ялангуяа эрүүл мэндийн байгууллагат ажиллаж байгаа хүмүүс урт хугацаанд хамгаалалтын хувцастай байдаг нь зуны улиралд хамгийн том асуудал болохоор байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Энэтхэг улсад 19 настай хүү “хүйтэн” хамгаалалтын хувцас гарган авсан байна.

Сэнс шиг төхөөрөмжийг хамгаалалтын хувцасны дотуур зүүж хэрэглэх юм. Ингэснээр халуунд хөлс их гоожих, халууцахаас сэргийлнэ гэж үзжээ. Энэ аргыг олж авсан 19 настай хүүгийн ээж нь эмч мэргэжилтэй. Тиймээс цар тахлын энэ үед эрүүл мэндийн ажилтнууд тасралтгүй хамгаалалтын хувцас өмсөх нь ямар их тэвчээр шаарддаг гэдгийг хүү сайн мэддэг гэдгээ хэлсэн байна. Тиймээс халууны улирал ирж байгаатай холбоотойгоор ийм төрлийн хамгаалалтын хувцасыг хүйтэн байлгах төхөөрөмж бүтээжээ.