Японд цаг агаар хэт халах төлөвтэй байна

Үйл явдал

Арлын Японы нутгаар энэ 7 хоногт цаг агаар хэт халж, агаарын температур огцом нэмэгдэх төлөвтэй байна. Энэ талаар Японы Үндэсний цаг уурын албанаас мэдээлжээ.

Японд сүүлийн хоногуудад цаг агаар халж, агаарын температур огцом дээшилжээ. Тухайлбал Яманаши мужийн Коушу хот, Кацунумид л гэхэд өдөртөө Цельсийн 37,9 градус хүрч халсан байна. Түүнчлэн Японы 118 бүсэд агаарын температур 35 градусаас буухгүй байгаа юм. Тиймээс цаг уурчид иргэдээ онцын шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байхыг, шингэн зүйл их хэрэглэн, сүүдэр газар бараадан, наранд цохиулахаас сэргийлэхийг зөвлөж байна.

Лхагва гараг буюу өнөөдөр Осакад 36 градус хүртэл халж, Фукуока, Хирошима, Наганод өдөртөө 35 градусын халуун байжээ.