Улсын Их хурал

Ирэх онд нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэх байсныг Улсын их хурал өөрчлөхөөр болж байна. Иргэдийн цалингаас улс дахин татвар авахаар зохицуулалтад ерөнхийлөгч хориг тавьж түүнийг парламент хүлээн авлаа. Ингэснээр хуулийн өөрчлөлт хийгдэнэ. Мөн эдийн засгийн хүндрэлээс гарах зорилгоор хөтөлбөрт нь хамрагдсан олон улсын валютын сантай ярилцах ажил үлдэж байгаа юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын төсвийн тухай болон нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдхийн хирээр иргэдийн орлого буурч, дарамт үүснэ. Тиймээс нийгмийн даатгалын сангийн алдагдлыг иргэдийн халааснаас гаргах нь буруу шийдвэр гэдгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлсэн юм.  

Тэтгэврийн мөнгийг олгох данс улайссан учир жил бүр улсын төсвөөс алдагдлыг нөхөж олгож байгаа. Энэ байдлыг өөрчлөхийн тулд нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх, даатгалын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэсэн саналыг зарим гишүүд хэлсэн юм.

Бид эдийн засгийн зарим хүндрэлтэй холбоотойгоор ОУВС-ийн хөтөлбөрт орсон. Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авснаар зарим нэг хүндрэл үүснэ. Энэ асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхой бус байна. Ямартай ч ирэх онд нэмэгдэх нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа. 

 ФЭЙСБҮҮК ШУУД