Улсын Их хурал

Өнгөрсөн онд хууль тогтоох дээд байгууллагаар батлагдсан хэд хэдэн чухал хуулиуд 1 сарын 1-нээс үйлчилж эхэллээ. Тухайлбал татварын багц хууль хэрэгжинэ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр бизнес эрхлэгчдэд таатай байхаас гадна, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зэрэг олон давуу тал байгааг хууль санаачлагчид онцолжээ. 

Татварын багц хуулийн шинэчлэл 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон. Хуулийн энэхүү өөрчлөлтөөр татвар төлөгч ААН-ийг олон талаар дэмжихийн зэрэгцээ татварын бааз суурь нэмэгдэнэ хэмээн Татварын ерөнхий газар үзэж байгаа. Эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, татвар төлөгч ААН-ийг олон талаар дэмжихийн зэрэгцээ татварын бааз суурийг нэмэгдүүлнэ гэж хууль санаачлагчид онцолсон.

ИРГЭДИЙГ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛГЭД ХАМРУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЛЭЭ Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.

УИХ-ын чуулганы (2019.10.17) нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Уг хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна.

ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮР ХҮҮХДИЙН МӨНГӨ АВНА

Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс гэр бүлийн орлогоос хамаарч хүүхдийг хасах биш Хүүхдийн мөнгө авахаар хүсэлт гаргасан хүүхэд бүх Хүүхдийн мөнгө авна. УИХ-ын чуулган хуралдаанаар С.Бямбацогт тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан юм. ЗАРИМ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙГ НЭМЖ ХОХИРЛЫГ АРИЛГАЛАА Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. 1990 онд төрүүлсэн хүүхдийн тоогоороо тэтгэвэрт гарсан ээжүүд маш бага тэтгэвэр авч байгаа билээ. Уг шударга бус явдлыг зассан хуулийг баталж, 130 гаруй мянган хүн өнөөгийн тэтгэвэрийн дундаж хэмжээнд хүрэхүйц тэтгэвэр авахаар боллоо.

ҮДИЙН ЦАЙГ-ҮДИЙН ХООЛ БОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ

Бага, дунд боловсролын тухай хуулийн “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой заалтуудыг хүчингүй болгож, бага ангийн сурагчид буюу 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоол иддэг болох юм байна. Монгол Улсын Их Хурлын тогтоолд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн суралцагчийг өдрийн хоолны үйлчилгээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хамруулна.