ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.10.25/ Наран ургах, шингэх 07:26-17:46

Зурхай

2021.10.25, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 20. НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР. ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2021.10.25, Даваа гараг

Наран ургах шингэх: 07.26-17.46

Үс засуулбал: Өлсөж ундаасна

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.