Улсын Их хурал

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн дунд нийтлэл нэвтрүүлгийн уралдаан зохион байгуулсан. Энэхүү уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна жирийн иргэд оролцож бүтээлээ ирүүлсэн байна. Өнөөдөр шилдэг бүтээлийн эзэд тодорлоо.

УИХ-ын Тамгын газраас  Ардчилсан үндсэн хуулийн үзэл баримтлалыг олон нийтэд сурталчилан таниулах үүднээс хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн дунд нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан. Энэхүү уралдаанд нийт 50 орчим бүтээл ирснээр МҮОНТ-ийн сэтгүүлч Ж.Алтангэрэлийн нэвтрүүлэг тэргүүн байрт шалгарлаа. Харин хоёрдугаар байрт "Бодлогод залуусын хяналт" төрийн бус байгууллага, гуравдугаар байрт МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Үүлэнсолонго, Тусгай байрт ТВ5 телевизийн сэтгүүлч Ш.Бат-эрдэнэ, мөн ТУГ.МН сайтын сэтгүүлч Б.Ариунтуул нарын бүтээл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Шилдэг нийтлэлийн төрлийн тусгай байрт Сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр, судлаач П.Баттулга, гуравдугаар байрт Монголын үнэн сонины сэтгүүлч М.Өнөржаргал, хоёрдугаар байрт Ардчилал таймс сонины сэтгүүлч П.Батзаяа, Тэргүүн байрт 24 ЦАГ.МН сайтын сэтгүүлч С.Гандөлийн бүтээл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан юм.