Энэтхэгийн Кашмир мужийн иргэд амиа алдсан хоёр хүний цогцсыг өгөхийг шаарджээ

Үйл явдал

Энэтхэгийн Кашмир мужийн иргэд улсынхаа эрх баригчдаас даваа гарагт болсон буудалцааны үеэр амиа алдсан хоёр хүний цогцсыг өгөхийг шаарджээ. Энэтхэгийн эрх баригчдын мэдээлж байгаагаар эдгээр хоёр эрэгтэй төр засгийн эсрэг босогчидтой холбоотой байсан гэж үзэж байгаа юм. 

Даваа гарагт Кашмирын газар нутгийн маргаантай бүсэд буудалцаан болж, нутгийн хоёр иргэн амиа алдсан байна. Кашмирын иргэд буудалцааны үеэр амиа алдсан нутгийн хоёр эрэгтэйн цогцсыг тэдэнд өгөхийг шаардсан байна.

Тэгвэл эрх баригчид нь тэдгээр хүмүүсийг босогчдын талд байлдан, Кашмирын бүс нутаг дахь нөхцөл байдлыг зориудаар үймүүлэхийг завдсанд буруутгажээ. Харин нутгийн иргэд Сринагар хотод зүгээр л ажиллаж амьдарч байсан энгийн иргэд байсан, тэднийг цэрэг армийнхан өөрсдийн талд “амьд бай” болгон ашигласан гэж үзжээ.

Энэтхэгийн эрх баригчид буудалцааны үеэр амиа алдсан хоёр хүнийг салан тусгаарлагчдын гар хөл гэж тооцон, цогцсыг нь өгөхөөс татгалзаж байгаа юм. Учир нь тэднийг оршуулах ёслолын үеэр олон хүн цуглаж, үүнийг салан тусгаарлагчид, босогчид далимдуулан үймээн самуун дэгдээж болзошгүй гэж болгоомжилж байна.