Улсын Их хурал

Өргөдлийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Байнгын хороо өнгөрсөн хугацаанд нийт дөрвөн удаа хуралдаж, таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайлбал, мал хулгайлах гэмт хэргийн талаар цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс санал авсан. Мөн эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар саналаа хүргүүлж, мал хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр хорих ял эдлүүлхээр Эрүүгийн хуульд тусгуулсан. Үүнээс гадна Туул голыг хамгаалах, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг зохион байгуулжээ.