Архив...

Улсын Их хурал

Шинэ коронавирус буюу Ковид 19-ын халдвараас үүдэлтэй УИХ-ын хаврын ээлжит чуулганаа цахимаар нээнэ. Чуулганы хуралдаан нийт таван танхимаас онлайнаар явагдах бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээлсэн.

Энэ удаагийн чуулган 45 хоногийн хугацаанд хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэрэгжүүлж эхлэхтэй холбоотой дагаж мөрдөх хэд хэдэн чухал хуулиудыг хэлэлцэн батлах учиртай. Үүнээс гадна засгийн газраас авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг хэлэлцэн батлах хувиартай байна. УИХ-ын гишүүн Б.Батзориг өнгөрсөн Баасан гарагт гишүүнээс татгалзах хүсэлтээ өгсөнтэй холбоотой түүнийг чөлөөлөх эсэхийг мөн энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр болж байгаа юм.