Австрийн баруун хэсэгт 100-аад цасан уруй буужээ

Үйл явдал

Австрийн баруун хэсэгт сүүлийн хэдэн өдөрт бараг 100-аад удаа цасан уруй буужээ. 

Гамшигт үзэгдлийн улмаас орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар 9 хүн амиа алдсан байна. 

Австрийн Тироль дахь уулын цанын бааз, амралтын газруудын дэргэд цасан уруй ойр ойрхон бууж байгаа юм. Орон нутгийн эрх баригчид нь, мөн цаг уурчид энэ аюултай үзэгдлийг хүчтэй салхитай байгаан дээр их хэмжээний цас үргэлжлэн орж байгаатай холбон тайлбарлаж байна. Тиймээс цаашид ч уулын бүсэд цасан уруй буух аюултай байгаа учраас уулчдыг, цаначдыг анхаарал болгоомжтой байхыг сануулж байгаа юм.