Украин Улс агаарын хилээ хаагаагүй гэдгээ мэдэгдлээ

Улс төр

Дэлхийн улс орнууд Оросын тал Украины газар нутаг руу халдан довтлохоос сэргийлэн улсынхаа иргэдийг энэ улсыг орхин гарах уриалга сэрэмжлүүлэг гаргасан. 

Тэгвэл үүнтэй зэрэгцээд Украин улс агаарын хилээ хааж, агаарын орон зайдаа гадны онгоцнуудыг нэвтрүүлэхгүй байгаа гэсэн мэдээллийг Киев албан ёсоор няцаажээ. 

Украины эрх баригчид агаарын орон зайгаа хаасан гэх мэдээллийг үгүйсгэжээ. Украины дэд бүтцийн яамны мэдээлж байгаагаар Украины аюулгүй байдалтай холбоотой болгоомжлолоос шалтгаалан даатгалын зах зээл савалгаанд орж, үүнээс улбаалан олон улсын агаарын тээврийн компаниудын дунд хүндрэл учирсан нь ташаа ойлголт төрүүлэхэд хүрчээ.  Украины олон улсын нисэх буудлууд хэвийн ажиллаж, гадаад дотоодын нислэгүүдийг саадгүй хүлээн авч байгаа талаар энэ улсын албаны эх сурвалж мэдээлж байна.