Уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 200 мянган жилд хамгийн хурдацтай явагдаж байна

Үйл явдал

Орчин үед уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 200 мянган жилд хамгийн хурдацтай явагдаж байна. 

Ийм дүгнэлтэд Дэлхийн Цаг Уурын байгууллагын тэргүүн Петтери Таалас хүрч, цаашид хүн төрөлхтөн уур амьсгалын дулаарал, дэлхийн цаг уурын өөрчлөлттэй нэн даруй тэмцэж эхлэх шаардлагатайг онцолжээ. 

Петтери Тааласын мэдээлснээр сүүлийн ердөө 100-аад жилд хүн төрөлхтөн дэлхийн ашигт малтмалыг маш идэвхтэй ашиглаж эхэлсэн нь цаг уурын өөрчлөлт түргэсхэд нөлөөлжээ. Даваа гарагт Дэлхийн Цаг Уурын байгууллагын гишүүн 200-аад улс орон оролцсон виртуал уулзалт болсон юм. Тэдний уулзалтын гол зорилго нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын нэгдсэн тайланг дуусгаж, хүн байгалийн харилцан шүтэлцээ, мөн ирээдүйд хүн төрөлхтөнд нүүрлэж болзошгүй асуудлыг тодорхойлох явдал байгаа юм. Өнөөдөр НҮБ-ын хувьд ундны цэвэр усны нөөц багасч, мөсөн уул хайлж, гол мөрний усны түвшин буурч байгаа явдал хамгийн ихээр санааг нь зовоож байна.