Доналд Трамп шинэ аппликейшн гаргаж цахим ертөнцөд эргэн ирлээ

Технологи-360

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй хэд хэдэн платформ АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын эсрэг хориг тавиад жил орчим хугацаа өнгөрчээ.

Хачин жигтэй, заримдаа ёс зүйгүй гэмээр жиргээ нийтлэл цацдаг тэрээр шинэ аппликейшн гаргасан нь app store-д орсон байна. ОУ-ын хэвлэл мэдээллээр түүнийг цахим ертөнцөд эргэн ирлээ хэмээн мэдээлж байна.

Түүний “Truth” хэмээх аппликейшнг урьдчилан татаж авах захиалга өгсөн хүмүүс аль хэдийн утсан дээрээ суулгасан бөгөөд хандалтын ачааллаас үүдэн шинээр хаяг үүсгэхэд гацалттай байгаа юм.

Энэхүү аппликейшн нь олон нийт хоорондоо харилцан яриа өрнүүлэх, зураг, дүрс бичлэг хуваалцахад зориулагдсан.

2021 оны 1-р сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Капитолд болсон үймээн самууны улмаас Twitter, Facebook, YouTube зэрэг дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй платформууд Трампыг эсрэг хориг тавьсан.