Оросын нисэх буудлуудад олон тооны зорчигчид зорьсон газраа хүрч чадахгүй саатаж байна

Үйл явдал

ЕХ-ны улс орнууд Оросын Аэрофлот агаарын тээврийн компанийн эсрэг хориг тавьж, агаарын орон зайгаа хаасан. Тэгвэл энэхүү хоригийн улмаас Оросын нисэх буудлуудад маш олон тооны зорчигчид зорьсон газраа хүрч чадахгүй саатаад байна. 

Москва хотын Домодедово нисэх буудалд л гэхэд ЕХ-ны агаарын хоригийн улмаас Европын болон Оросын зорчигчид саатжээ. ЕХ-ны зүгээс Оросын агаарын хөлгүүдийг, нислэгийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдэн хориг тавьж, Москва хариуд нь дэлхийн 36 улс оронтой агаарын хилээ хаагаад байгаа юм. Энэ байдлаас шалтгаалан Европын аялагч жуулчид, гадаадын оюутнууд, Оросын иргэд зорьсон газраа хүрч чадахгүй саатаж, илүү тойруу зам сонгон, нислэг зөвшөөрөгдөж байгаа чиглэлээр үйлчлүүлэхээс аргагүй байдалд ороод байна. Гадаадын зорчигчдын дунд визний хугацаа нь тулсан иргэд ч олон байгаа юм. Түүнчлэн тухайн зорьсон газраа хүрэхийн тулд илүү тойруу зам сонгохоос аргагүй байдалд орж, энэ нь зорчигчдын халаасанд нөлөөлж, нэмэлт тийз тасалбар олж авахад дахин мөнгө зарах шаардлагатай болгожээ.