Украины иргэд Львов хот руу олноороо дүрвэн зугтаж байна

Үйл явдал

Украины энгийн номхон иргэд дайн тулаанаас дайжин гадны улс орнууд руу төдийгүй мөн улс орон дотроо шилжилт хөдөлгөөн хийж, илүү аюулгүй газар орныг зорьж байна. 

Тухайлбал Украины иргэд Львов хот руу олноороо дүрвэн зугтаж байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд, түүнчлэн гадаадын оюутнууд Львов хот руу олноороо явж байгаа юм. Оросын цэргийн ажиллагаа хүрээгээ тэлэхтэй зэрэгцээд гадагшаа дүрвэн гарахад ихээхэн хүндрэлтэй байгаа учраас Украины иргэд улс орон дотроо илүү аюулгүй газар нутгаа бараадан дүрвэж, дотоодын шилжилт хөдөлгөөн их хийгдэж байна.

Украины Львов мужид орон нутгийн эрх баригчид нь түр хуарангууд байгуулан, 37 мянган ор бэлджээ. Львов хот нь Украины баруун хэсэгт байрладаг, одоогоор Оросын цэргийн ажиллагаа энэ хотыг тойрон явагдаж байгаа юм. Орон нутгийн иргэд Украины бусад бүсээс ирж байгаа дүрвэгсдэд зориулан тусламжийн аян өрнүүлээд байна.