Улсын Их хурал

Найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр бүрдсэн шинэ парламентын анхдугаар чуулганыг өнөөдөр 12:00 цагт товлон зарлалаа. Өчигдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан 76 гишүүнийг УИХ-ын даргад танилцуулсан бол өнөөдөр СЕХ 11:00 цагт МУ-ын Ерөнхийлөгчид танилцуулах юм.

Энэ хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулганыг 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагт гэж товлон зарлалаа.