Умард Солонгосын тал цоо шинэ төрлийн зэвсгийн туршилт явуулжээ

Үйл явдал

Умард Солонгосын тал цоо шинэ төрлийн зэвсгийн туршилт явуулжээ. Ихэвчлэн пуужин туршиж олон улсын анхааралд өртдөг Пхеньян энэ удаад тактикийн зэр зэвсэг туршсан байна.

Энэ талаар Умардын эх сурвалжууд мэдээлж, шинэ зэвсгийн туршилтыг Пхеньяны тэргүүн Ким Жон Ун биечлэн хянасан талаар мэдээлжээ. Пхеньян тактикийн зориулалттай цөмийн зэвсгийн туршилтаа Нарны баяр гэгддэг Умард Солонгосын аугаа удирдагч Ким Ир Сены мэндэлсний 110 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн маргааш өдөр хийжээ.

Солонгосын хойгийн бүс нутаг олон улсын анхаарлын төвд байгаа. Умардад шинэ төрлийн зэр зэвсэг туршиж байгааг Өмнөд Солонгосын төрийн тэргүүнээр сонгогдсон Юн Сок Ёль эсэргүүцжээ.

Тэрээр хэрвээ Умардынхан аливаа цэргийн дайралт хийвэл тэр даруй хариу цохилт өгнө гэдгээ ч мэдэгдсэн байна. Энэ долоо хоногт Сөүл Вашингтоны талууд ээлжит хамтарсан цэргийн сургуулилтаа хийнэ. Пхеньян цэргийн сургуулилт хийхийг эсэргүүцэж байгаа юм. Түүнчлэн Өмнөдийн тагнуулын албаныхан Умардыг энэ сарын 25-нд БНАСАУ үүсгэн байгуулагдсан өдөр 7 дахь цөмийн туршилтаа явуулж болзошгүй гэж үзэж байна.