ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.02.19/ Наран ургах, шингэх 07:52-18:20

Зурхай

2023.02.19, НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 29 | ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2023.02.19, Ням гараг

Наран ургах шингэх: 07.52-18.20

Үс засуулбал: Сүлд тэнэж одно

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ., бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.