Улсын Их хурал

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өнөөдөр хил дамнан худалдаалах хууль бус наймаа буюу хар тамхи машины наймаа зэрэгт нэр холбогдсон 69 дипломатыг зарлалаа. Өнөөдрийн байдлаар дээрх албан хаагчдаас зургааг нь чөлөөлжээ. Польшийн прокурорын байгууллагаас эрэн сурвалжилж байгаа дипломатууд дунд цагдаа, тагнуул, Гадаад харилцааны яаманд томоохон алба хашиж байсан эрхмүүд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд багтаж байна. 

Монгол улсын димломат алба хар тамхи болоод хил дамнан худалдаалах хууль бус наймааны сүлжээ болсон гэдэг нь олон жишээгээр нотлогдож байна. Өнөөдрийн байдлаар Польш улсын гэмт хэрэгтэй тэмцэх газраас Монгол улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байгааг УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга мэдээллээ. Хамгийн ноцтой нь эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүд дипломат болоод цагдаагийн алба, төрийн байгууллагад ажилладагаас гадна тэдний хамаарал бүхий хүмүүс байгаа юм. Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсээс онцолвол 2008 онд Москва дахь Элчин сайдын яамнаас томилолтын хугацаа нь дуусч ирээд одоо ТЕГ-т ажиллаж байгаа  Цанжидын Өлзийдүүрэн, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Батын Хурцын төрсөн эгч Б.Болор нар багтжээ. Үүнээс гадна ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга Шийрэвнямбуугийн Цогтбаатар, Эрүүгийн цагдаагийн газрын ахлах төлөөлөгч Дэлгэрсайханы Энхбаяр нар байхаас гадна одоо ч Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаа хэд хэдэн хүн байгааг хэллээ.

Тамхи болоод хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис машины наймаа эрхэлсэн дээрх 69 хүнээс өнөөдрийн байдлаар зургаан дипломатыг чөлөөлсөн байна. Чөлөөлөгдсөн зургаан дипломатын нэг нь ӨМӨЗО-ны Хөх хотод консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нь автомашин хууль бусаар дамлан худалдаалсан хэргээр татагдсан. Бас нэгэн анхаарал татаж байгаа ноцтой зүйл нь дипломат албаны паспортыг хууль бусаар ашиглаж хил дамнан худалдаалах хууль бус наймаа эрхэлсэн дээрх хүмүүсийн хэргийг 2009 онд маш нууцын зэрэгт хамааруулсан байгаа юм. Харин дээрх хүмүүсийн хэргийг нууцын зэргээс гарган нийтэд мэдээллэж байгаа тул холбогдох байгууллагууд нэн даруй анхааралдаа авах хэрэгтэйг хэллээ.

Үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай хар тамхины хэрэглээ тархалт манай улсад газар аваад зогсохгүй хилийн чанадад дипломатууд нь хууль бус наймаачид болж түүнийг нь улс нууцын зэрэглэлд багтаан хамгаалж байсан нь харамсалтай. Өнөөдөр ил болсон 69 хүний дийлэнх нь 2008-2009 онуудад эх орондоо татагдан ирж төрийн албанд ажилласаар байгаа хэлж байна. Тиймээс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Засгийн газарт чиглэл өгч, ГХ-ны сайд, ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга нарт нэн даруй арга хэмжээ авч шаардлагатай хүмүүст хуулийн хариуцлага тооцохыг үүрэг болгожээ.