Улсын Их хурал

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар өнгөрсөн 3-р сард томилогдсон хошууч генерал А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

Тэгвэл түүний оронд бригадын генерал Д.Ганзоригийг өнөөдөр томиллоо. Цэргийн алба бол албан тушаал гэхээсээ илүү ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах чухал алба. Тийм учраас улстөргүйгээр үүргээ гүйцэтгэхийг гишүүд санууллаа. Мөн цэрэг армийн хүрээнд гарч байгаа цэргүүдийн үхэлтэй холбоотой асуудалд онцгой анхаарахыг Д.Ганзориг генералд санууллаа.