Засгийн газар

Үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга угсралт 2020 оны хавраас эхлэхтэй холбогдуулж үйлдвэрийн талбай руу техник тоног төхөөрөмж, бараа материал тээвэрлэх дэд бүтцийг байгуулах шаардлага гарч, өнгөрсөн онд бүтээн байгуулалтын ажил эхэлж байсан. Эдгээр ажлууд хугацаандаа дуусч ийнхүү хүлээн авлаа

17.5 км хүнд даацын зориулалттай авто зам, 27 км төмөр зам, 18.2 цахилгаан дамжуулах шугам ийнхүү ашиглалтад орлоо. Мөн ажилтан ажиллагсдын амьдрах орон сууцны хорооллыг эхлүүлж байна. 2021 оны 11-р сард энэхүү хотхоны эхний орон сууцнуудыг ашиглалтад оруулах зорилт тавьсан. Харин Үйлдвэрийн эхний томоохон бүтээн байгуулалтын УБТЗ ХНН, БХЯ-ны Зэвсэгт хүчний замын анги, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Эрчим хүчний хөгжлийн төв зэрэг компаниуд хийж гүйцэтгэжээ.

Төмөр замын хувьд бид өөрсдөө зураг төслөө боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Гадны компаниудаас ирж байгаа үнийн санал 1км замд 3-3.5 сая доллар байгаа бол өөрсдөө автозамаа тавьснаар 3 дахин хямд буюу 800-900 мянган ам доллараар хийж гүйцэтгэж байна. Чанарын хувьд сайн зам болсныг салбарын сайд онцолсон юм.