Засгийн газар

Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлтөд хамрагдсан иргэдийг орон сууцжуулахад зориулахаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар баталсан. Тэгвэл өнөөдөр түрээсийн орон сууцанд орох иргэдэд батламж гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

 “Буянт Ухаа-2” хорооллын зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан. Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийг сонгон шалгаруулж, энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамрагдсан игэд өнөөдөр батламжаа гардлаа.

Орон сууцны түрээс, түрээслээд өмчлөх хэлбэрийг анх удаа хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид чанартай аюулгүй, тухтай орчинд амьдрах хангасан орон сууцны олон төсөл хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлэхээ энэ үеэ онцолсон юм.

Өнөөдөр энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамрагдсан 580 айл батламж гардсан юм.