ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.05.27/ Наран ургах, шингэх 5:01-20:38

Зурхай

2021.05.27, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 16. ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР. ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.05.27, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 05:01-20:38
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.