10 аймаг баяр наадам тэмдэглэхгүй гэдгээ зарлалаа

Нийгэм

Улсын хэмжээнд үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулахаар болсон. Тэгвэл зарим аймгууд наадам тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдээд байна. Одоогоор Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд, Сүхбаатар, Баянхонгор, Завхан, Орхон гэсэн 10 аймаг наадам тэмдэглэхгүй гэдгээ зарлалаа. Тэд ковид-19 цар тахлын эрсдлээс сэргийлэх зорилгоор энэ шийдвэрийг гаргаж байгаа юм. Наадам тэмдэглэхгүйтэй холбоотойгоор төсвийг эрүүл мэндийн салбар, цар тахлаас сэргийлэх хариу арга хэмжээ, бүсийн оношлогоо эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулахаар болжээ. Ийнхүү үндэсний их баяр наадмыг 10 аймаг 9 сарын нэгэн хүртэл тэмдэглэхгүй байхаар болж байна.