ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.07.18/ Наран ургах, шингэх 5:12-20:45

Зурхай

2021.07.18, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 9. ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САР. ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.07.18, Ням гараг

Наран ургах шингэх: 05.12-20.45

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.