ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.09.27/ Наран ургах, шингэх 06:46-18:41

Зурхай

2021.09.27, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 21. НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САР. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

Аргын тооллын: 2021.09.27, Даваа гараг

Наран ургах шингэх: 06.46-18.41

Үс засуулбал: Өвчин ирнэ

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.