Ц. ЦЭЦЭГДЭЛГЭХЭР - АТГ-ЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН АХЛАХ КОМИССАР

Засгийн газар

Холбогдох хуулинд тухайлан заасан төрийн албан хаагч нь үндсэн ажлаас гадна хуулиар зөвшөөрснөөс бусад хөдөлмөр эрхлэхийг хориглосон байдаг. АТГ-аас энэ төрлийн шалгалтыг таван яаманд хийхэд хуулиар зөвшрөөснөөс бусад ажил үүрэг эрхэлж байсан, хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон албан тушаалтны нэр дээр нийгмийн даатгал төлж байсан зэрэг олон зөрчил илэрчээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд нийтийн албан тушаалтанд тавигдах 13 хориглох заалт байдаг байна. Нийтийн албан тушаалтнуудад хийсэн шалгалтын дүнд нэр бүхий албан тушаалтнууд хууль тогтоомж зөрчих, хуулиар хориглосон ажил үүргийг гүйцэтгэсэн тохиолдол илэрсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлүүлсэн, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ажилтны нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зэрэг зөрчил илэрснийг шалгаж байна гэж АТГ-аас мэдэгдлээ. 

Төрийн жинхэнэ албан хаагч нь үндсэн ажлаас гадна хуулиар зөвшөөрөгдсөн ажил үүрэг эрхлэнэ гэж заасан байна. Зөрчил илэрсэн албан хаагчдын хэргийг нарийвчлан шалгуулахаар холбогдох хэлтэс, газруудад хүргүүлсэн байна. Мөн шалгалтын үеэр өндөр насны тэтгэвэрээ өндөр тогтоолгох асуудалтай холбоотойгоор гарсан зөрчил ч илэрчээ.