ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.10.10/ Наран ургах, шингэх 07:04-18:14

Зурхай

2021.10.10, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 4. НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР. ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.10.10, Ням гараг

Наран ургах шингэх: 07.04-18.14

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.