Засгийн газар

Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн баримт бичгийг боловруулах ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулж, ажлын хэсгийн даргаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг томилсон. 1500 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож 7 сарын хугацаанд Хөгжлийн баримт, бичгийг боловсруулжээ. Өнөөдөр энэхүү баримт бичгийг Монгол улсын ерөнхий сайдад гардуулан өглөө.

Үндэсний уламжлалыг хадгалсан, олон улсын дэвшилтэт үзэл баримтлалтай хослуулсан баримт бичгийг боловсруулсан. Мөн хөрш орны хөгжлийн бодлоготой уялдуулсан гэдгийг ажлын хэсгийн дарга мэдэгдлээ. Хүн амын өсөлтийг 2050 онд 5.5-6 саяд хүргэнэ. Ингэснээр хүн ам цөөхөн гэх сул талууд арилна. Харин малын тоо толгойг бууруулж 50 саяд хүргэх, тооноос илүүтэй малаас гарах ашиг шимд анхаарах чиглэлээр баримт бичгийг боловсруулжээ.

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ 2050 ОНД 6 САЯД ХҮРНЭ

Ирэх жилүүдэд тэргүүлэх салбар бол дижитал эдийн засаг байна. Гэхдээ Боловсруулах аж үйлдвэрийг илүүтэй хөгжүүлнэ. Тухайлбал уул уурхайгаас гарч байгаа бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортод гаргана. Ингэснээр салбарын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломжтой гэлээ.

Хөгжлийн бодлого нь 9 тулгуур баганатай, 50 зорилтыг багтаасан. Хамгийн чухал нь үндэсний үзэл санааг нарийн гаргасан гэсэн юм. Мөн ирэх жилүүдэд бид өрийн хэмжээгээ нэмэгдүүлэх бус бууруулах чиглэлээр хэрхэн ажиллах талаар  томоохон төсөл боловсруулжээ.

ФЭЙСБҮҮК ШУУД