Засгийн газар

Нийгмийн даатгалын сангаас нийт 410 мянга иргэн тэтгэвэр авч байгаагаас 230 мянга гаруй нь зээлтэй байна. Эдгээр иргэдийн зээлийг тэглэхэд 770 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар шийднэ гэдгийг ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцолсон. Гэхдээ Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гарах ёстой. ҮАБЗ зөвлөмж засгийн газарт ирсэн. Энэ дагуу Ерөнхий сайд захирамж гаргаж, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулахаар болсон юм. Ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахлахаар болжээ.

Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийднэ. Харин ийм боломж байгаа эсэх, хэзээнээс тэглэх, тус ордод ТЭЗҮ хийсэн үү зэрэг тооцоо, судалгаа дутмаг байгааг нэр бүхий гишүүд хэлж байсан. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Салхитын мөнгөний ордод ТЭЗҮ хийгдсэн, Улсад 2 их наяд төгрөг хуримтлуулна. Тиймээс бонд гаргах байдлаар зээлийг тэглэх боломжтой гэсэн юм.

Нэгэнт тэтгэврийн зээлийг тэглэх тухай яриа гарч эхэлсэн учир зээлгүй байгаа иргэд зээл авах зэрэг хүндрэл гарч магадгүй. Тиймээс тэтгэврийн зээлийг цаашид олгохгүй байх хэрэгтэй гэсэн саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд гаргажээ.  

 ФЭЙСБҮҮК ШУУД