Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаан байна

Цаг агаар

Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаан байна.

2021 оны 11 сарын 10-ны 20 цагаас 11 сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 22-27 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус  хүйтэн, өдөртөө 1-3 градус  дулаан байна.

2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Салхи 13-нд зарим газраар, 14-нд тал хээрийн нутгаар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.