Засгийн газар

Оюутолгойн гэрээг сайжруулахаар УИХ тогтоол гаргаж Засгийн газар Рио тинто компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон. Уг асуудлаар ажлын хэсэг байгуулагдаж өчигдөр эхний хурлаа хийсэн байна. Эхний ээлжинд цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэхээс гадна Монгол талыг төлөөлөн суугаа ТУЗ-ын гишүүдийг солихоор төлөвлөжээ.

Оюутолгойн гэрээг байгуулаад арван жил болсон ч монголчуудын хүртэх ашиг хорин жилээр хойшилсон. Анх 2021 оноос ашиг хүртэнэ гэж байсан Оюутолгойн ордоос 2041 онд ашиг хүртэх тооцоог УИХ-аас байгуулсан шалгалтын ажлын хэсэг тогтоосон. Улмаар ашиг хүртэх хугацаа, монголчуудад үлдэх өр гээд найман чиглэлд Рио тинто компанитай хэлэлцээр хийхийг засгийн газарт чиглэл болгосон. Засгийн газраас комисс томилж Рио тинто компанитай хэлэлцээрийн ширээний ард  суухаар бэлтгэж байгаа юм.

Оюутолгой компанид Монголын талын эрх ашгийг хамгаалах төлөөлөн удирдах зөвлөлийн гурван гишүүн бий. Тодруулбал, МУ-ын ерөнхийлөгч асан Н.Бангабанди 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл сууж байна. Мөн Эрдэнэс монгол компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан Ц.Түмэнцогт, Монголбанкинд 30 гаруй жил ажилласан Д.Энхжаргал нар багтдаг юм. Уг нь бол ТУЗ-ыий гишүүн гэдэг компанийн ашигтай эсвэл алдагдалтай ажиллахад хяналт тавьж өөрсдийн эрх ашгийг хангахад бүх талын арга хэмжээг авдаг байх учиртай. Гэвч тэд төдийлөн хангалтгүй байгааг засгийн газрын сайд нар хэлж байна.

Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг шаардлагатай бол солино гэдгийг ийнхүү хэлж байна. Үүнээс гадна нэн тэргүүнд анхаарах асуудал нь эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангуулах гэдгийг салбарын сайд хэлж байна. Уг нь бол дөрвөн жилийн өмнөөс дотоодын эрчим хүчийг авч цахилгаан станц барьсан байх ёстой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шалтаг хэлэн хойш сууж цахилгаан станц барих зардлыг дэлхийд байхгүй өндөр үнээр төсөөлдөг нь дургүйд хүчгүйн шинж гэдгийг эрчим хүчний сайд онцоллоо.