Засгийн газар

Урд хөршид коронавирус дэгдэж өвчин гарсан хэсэгт хөл хорио тогтоогоод байна. Мөн урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжүүдийг өгч байгаа юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн сошиал орчинд хилээ хаахыг уриалсан санал сэтгэгдэл олон хөвөрчээ. Мэдээж иргэд аюултай өвчнөөс сэрэмжилж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ олон улсын гэрээ контрактийн дагуу явагддаг хил, гаалийн үйл ажиллагааг шууд зогсоох боломжгүй. Мөн хаах хэмжээнд хүрээгүй байгааг Гадаад харилцааны сайд хэлж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Батсайханыг эгүүлэн татаж Түүний оронд Цэгмидийн Цэнгэлийг томилохоор болсон. Тэрээр төрд олон ажилласан, төрийн бодлого явуулах чадвартай гэж үнэлэгдсэн учир элчин сайдаар томилж байгаа гэдгийг хэлж байсан. Гэвч түүний олон улсын хуралд оролцохдоо Англи хэл дээр тавьсан илтгэл цахим сүлжээнд нийтлэгдэж, иргэд Монгол улсаа төлөөлөн суух элчин сайдын гадаад хэлний мэдлэг хангалтгүй байна гэж шүүмжилсэн юм. Шинээр томилогдсон Элчин сайд нарын томилгоо, мэргэжлийн ур чадвар зэрэг асуудалтай холбоотойгоор Гадаад харилцааны сайдаас тодруулга авлаа. Тэрээр Болгар хэлтэй элчин сайдын түвшинд бэлтгэгдсэн хүн байхгүй. Мөн элчин сайдын хэлний мэдлэгээс илүүтэйгээр төрд ажилласан туршлага нь чухал гэдгийг хэлсэн юм.

Элчин сайдыг томилохдоо мэргэжлийн ур чадвараас илүүтэйгээр улс төрийн тохироог харгалзан үздэг байсан. Харин энэ асуудал арилж, ур чадварт анхаардаг болсон. Үүний илрэл бол энэ удаагийн элчин сайд нарын томилгоо гэдгийг Гадаад харилцааны сайд онцоллоо. Шинээр томилогдсон элчин сайд нарын 9 нь Гадаад харилцааны яаманд ажилласан байсан туршлагатай, эх орноо төлөөлөх мэргэжлийн хувьд ур чадвартай хүмүүс байгаа гэсэн юм.

ФЭЙСБҮҮК ШУУД