Ла Маншийн хоолойгоор дамжих дүрвэгсдийн урсгал буурахгүй байна

Улс төр

Франц, Их Британийн дотоод хэргийн сайд нар дүрвэгсдийн асуудлаар ойрын хугацаанд хамтарсан уулзалт хийхээр төлөвлөж байна.

Тэд уулзалтынхаа үеэр Европыг зорин ирж байгаа гадны цагаач дүрвэгсдийн урсгалыг хэрхэн зохицуулж, ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар голчлон хэлэлцэх юм. 

Франц болон Их Британийн дотоод хэргийн сайд нар цаг үеийн анхаарал татсан асуудлаар нүүр тулан хэлэлцэхээр төлөвлөж байна. Ла Маншийн хоолойгоор дамжин эдгээр улс орнуудыг гадны цагаач дүрвэгсэд олноороо зорин очиж байгаа юм.

2021 он гарсаар Будант Альбионыг Ла Маншийн хоолойгоор дамжин гадны 23 мянган дүрвэгч зорин ирсэн нь 2020 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Хэдийгээр өвлийн улирал ойртохтой зэрэгцээд цаг агаарын байдал тавгүйтэн, энэ хирээр цагаач дүрвэгсдийн урсгал татардаг ч энэ жил буурахгүй байгаа юм.