Засгийн газар

Өнөөөдрийн байдлаар БНХАУ-ын бүх мужид Коронавирусын халдвар бүртгэгдээд байна.Тиймээс хөрш зэргэлдээ манай улсад эрсдэл өндөр байгааг Эрүүл мэндийн сайд онцлон танилцууллаа. Гэхдээ манай улсад 2020.01.30-ны өдрийн байдлаар коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна.

Гол эрсдэл БНХАУ-аас орж ирэх магадлалтайг Эрүүл мэндийн сайд уламжилж, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, зарим хөдөлгөөнийг хязгаарлах хэрэгтэй хэллээ.

Амны хаалт буюу маскны хүрэлцээ муу байна. Тиймээс цаашид нэмэгдүүлэх ажлыг Эрүүл мэндийн яам эрчимтэй зохион байгуулж байна.

Манай улсад 15 мянга 131 эмнэлгийн ор байна. Үүнээс 2 мянга гаруйг нь Коронавирусын халдвар гарвал ашиглана гэж тооцоолжээ. Онцгой комиссын хурал үргэлжилж байна. Бид эргэж шийдвэрийн талаар мэдээлэх болно.