Засгийн газар

Улсын онцгой комисс сар шинийн баярыг цуцлах болон коронавирусээс урьдчилан сэргийлэх зэрэг хэд хэдэн асуудлаар хуралдаж, зарим шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал, нүүрс тээвэрлэлтийг 3-р сарын 2 хүртэл зогсоох, сэжигтэй тохиолдлыг хүлээн авах эмнэлгийг тусгайлан бэлдэх зэрэг шийдвэр гарлаа. Мөн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг гаргаж, Улсын онцгой комиссын гишүүд дэмжсэн юм. Гэхдээ эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргана гэлээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрх асуудлаар өнөөдөр мөн хуралдана.

 ФЭЙСБҮҮК ШУУД