Засгийн газар

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-эрдэнэ улс төрийн намын дарга нартай уулзаж Алсын хараа-2050  хөгжлийн баримт бичгийн дээжийг гардууллаа.  Уг баримт бичигт Монгол хөгжлийн загварыг тодорхойлсон байна. Цаашид Монгол улс дундаж давхаргаа дэмжиж ажиллах, үндэсний эв нэгдлийг улс төрөөс эхлэн үлгэрлэх тухай тусгаж өгчээ. 

Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн баримт бичгийг боловсруулсан. Энэхүү баримт бичигт Уул уурхайн салбараас гадна бусад салбарыг хөгжүүлэх, эдийн засгийн солонгоруулах чиглэлээр судалгаан дээр үндэслэж хийсэн олон санал тусгагдсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга хэлсэн юм. Энэхүү Алсын хараа-2050 хөгжлийн баримт бичгийг улс төрийн намын дарга нарт гардуулан өглөө. Улс төрийн намын дарга нар хөгжлийн баримт бичгийг судалж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Монгол улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг долоон сарын хугацаанд боловсруулан гаргасан. Энэхүү ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга ахалсан юм. 

ФЭЙСБҮҮК ШУУД