Засгийн газар

БНХАУ-д Хаврын баярын үеэр халдварын голомт болсон Ухань хотоос таван сая хүн, тус улсын хэмжээнд 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн. Энэ нь вирусын халдвар БНХАУ төдийгүй дэлхийд тархаж, 14 хоногийн хугацаанд өвчлөл 34 дахин нэмэгдэх шалтгаан болсон гэдгийг УОК-ын дарга мэдэгдсэн. Тиймээс вирусын халдвар тархахаас сэргийлж 2020 оны 2-р сарын 23-наас 27-ныг хүртэлх хугацаанд улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргалаа. Мөн дээрх шийдвэртэй холбоотойгоор иргэдийг хулгайн замаар явахгүй байхыг анхаарууллаа.

13 аймгийн онцгой комиссын дарга нар дээрх хугацаанд Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгаас ирэх хөдөлгөөнийг зогсоох талаар санал хүргүүлсэн байна.  Мөн өнөөдрийн УОК-ын хурлаар нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос сэргээж, хэвийн явуулах, бэлтгэл ажлыг хангахыг салбарын сайд нарт үүрэг болголоо.

Билет буцаахад шимтгэл авч байгаа талаар иргэдийн зүгээс гомдол ирсэн. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийг зам, тээврийн хөгшлийн сайдад үүрэг болгосон юм. Иргэд ч гомдлоо холбогдох яаманд хүргүүлж, шийдвэрлүүлэх боломжтой.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ