Засгийн газар

Оюу толгойд тавьсан татварын маргаантай холбоотой асуудлаар арбитрын шүүхэд хандахаар болжээ.  

Татварын маргаантай холбоотой асуудлыг зөвшилцөх замаар шийдэхгүй. Хэрэв бид энэ зарчмаар явбал цаашид хууль хэрэгжихгүй нөхцөл байдал үүснэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга мэдэгдсэн. Тиймээс олон улсын арбитрын шүүхэд хандаж байна гэсэн юм. Үүнээс гадна Рио Тинто гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн эсэхийг эргэн харахаар боллоо.

Татварын маргаанаас гадна Эрчим хүчний станц барих тухай асуудал хөндөгдөж байгаа. Рио Тинто компани өөрсдөө эрчим хүчний станц барина гэсэн саналаа илэрхийлсэн. Төслийн нийт зардал нь  900 орчим сая доллар.  Гэхдээ тэдний тависан саналаар явах юм бол ногдол ашиг олгох хугацаа хойшилно гэсэн юм.

Засгийн газрын зүгээс ногдол ашигтай холбоотойгоор зардал өсгөх асуудлыг дэмжихгүй гэдгийг илэрхийлж байгаа. Энэ мэтчилэн маргаантай хэд хэдэн асуудал гарч байгаа учраас бизнесийн зарчмын дагуу арбитр хандаж байна гэсэн юм.