Засгийн газар

Төслийн гүйцэтгэгчээр таван компани ажиллаж байгаа. Эдгээр компаниудтай өнгөрсөн оны 12-р сард болон энэ оны нэгдүгээр сард уулзалт зохион байгуулсан. Гурван компани нь төлөвлөсөн хугацаанд бүтээн байгуулалтын ажил дуусна гэдгээ мэдэгдсэн. Харин хоёр компани уулзалтад ирж оролцоогүй учир утсаар бүтээн байгуулалтын ажлаа дуусга, эсвэл гэрээгээ цуцална гэдгийг хэлсэн байна.

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа. Гэвч Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтнүүд авилга авсан, улмаар бүтээн байгуулалтын ажил саатахад хүрсэн гэсэн мэдээлэл гарч байна. Харин салбарын яаманд санхүүжилттэй холбоотой асуудалд оролцохгүй боломжгүй, захиран зарцуулах эрх байхгүй гэдгийг салбарын сайд хэллээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамаар зорчсон улмаар тээврийн хэрэгсэл эвдэрсэн гэх асуудлаар нэр бүхий иргэд хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж, гомдлоо шийдвэрлэхийг шаардсан. Харин хохирлоо үнэлүүлэх, цаашлаад нөхөн төлөх боломжгүй гэсэн юм.