“21 дара эхийн чуулган” тусгай үзэсгэлэнг үзэгчдийн хүсэлтээр дахин толилуулж эхэллээ

Нийгэм

“ХОРИН НЭГЭН ДАРА ЭХИЙН ЧУУЛГАН” тусгай үзэсгэлэн нь Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутрын бүтээл, Монгол Улсын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй ур хийц бүхий Ногоон дара эх тэргүүтэй Хорин нэгэн дара эхийг хамтад нь нэг дороос үзэх боломжийг үзэгч олонд олгож байна.

Тусгайлан зассан тайз декраци бүхий орчинд, хүссэн өнцгөөсөө харах боломжийг олгож буйгаараа энэхүү үзэсгэлэнгийн онцлог юм. 

Богд хааны ордон музейн өвлийн ордонд гарч буй 21 дахь эхийн чуулган үзэсгэлэн 10 өдрийн турш дэлгэгдэх юм.

Хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй бүтээлийг үзэж сонирхохын зэрэгцээ мөргөж залбирах нь ч ховор тохиох боломж гэдгийг музейн удирдлагууд онцоллоо.